
Дэлхий нийтээрээ коронавиурсын халдварыг эмчлэх үр дүнтэй аргыг хайсаар байгаа энэ цаг үед Японы “Kurabo Industries” компани коронавирусийг 10-15 минутын дотор оношилдог тестийг гуравдугаар сарын 16-наас эхлэн нийтэд худалдахаар болжээ.

Уг тест нь өргөн хэрэглэж буй полимеразын гинжин урвал (ПГУ) шинжилгээний аргаас хялбар, хурдан оношилдог учир цаг хугацаа бусад зардлыг багасгана гэж үйлдвэрлэгчид үзжээ. Нэг багцын үнэ 240 орчим ам.доллар буюу 25 мянган иен байх бөгөөд эмнэлгийн лабораториуд, судалгааны төвүүдэд худалдахаар төлөвлөжээ.

Тэгвэл өнөөдөр Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд дээрх тестийг ЭМЯ-д хандивлалаа. Таван сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн 275 ширхэг оношлуурын санхүүг Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар босгожээ.





