ЭНТЕРТАЙМЕНТ

Ибупрофен эмийг дур мэдэж уухгүй байхыг ДЭМБ-аас зөвлөжээ

Хуваалцах:
Ибупрофен эмийг дур мэдэж уухгүй байхыг ДЭМБ-аас зөвлөжээ

Шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй хүмүүс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ибупрофен эмийг дур мэдэн ууж болохгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмайерын мэдээлснээр, уг эм нас баралт нэмэгдэж байгаатай холбоотой гэх нотолгоо одоогийн байдлаар байхгүй хэдий ч мэргэжилтнүүд энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн К.Линдмайер ибупрофений оронд ацетаминофен уухыг хүмүүст санал болгожээ. Ацетаминофен нь өвчин намдааж, халуун бууруулдаг юм.

Францын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн бямба гарагт “Twitter” хуудсандаа нийтлэхдээ, ибупрофен уух нь халдварыг улам даамжруулна гэжээ. 


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
2Гунигтай
2Нүдний булай
0Пөөх