Дональд Трамп Хятадыг өрсөлдөгч биш, түнш байхыг уриалжээ

Хуваалцах:
Дональд Трамп Хятадыг өрсөлдөгч биш, түнш байхыг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсад төрийн айлчлал хийхээр лхагва гаргийн орой Бээжинд хүрэлцэн иржээ. Түүний айлчлал баасан гарагт өндөрлөнө. Хэлэлцээ эхлэхийн өмнө Ардын хурлын ордны зүүн хаалганы өмнөх талбайд АНУ-ын удирдагчийг угтан авах ёслол болжээ. Трамп энэ удаагийн айлчлалаас нааштай үр дүн хүлээж байгаагаа Бээжинг зорихынхоо өмнө мэдэгдсэн юм.

 

Тэрбээр айлчлалынхаа үеэр Хятадын удирдагчтай Ираны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал, мөн эрчим хүч болон Тайваньд цаашид зэвсэг худалдахтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна. Түүнчлэн тэрбээр Хятадыг өрсөлдөгч биш, түнш байхыг уриалжээ. Трамп уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэдний уулзалтыг "хамгийн том дээд хэмжээний уулзалт" гэж нэрлээд, Ши Жиньпинд хандан "БНХАУ-ын түнш байх нь нэр төрийн хэрэг бөгөөд Хятад, АНУ-ын харилцаа урьд урьдынхаас илүү сайн байх болно" гэжээ.

 

Талууд өдрийн ихэнх хугацаанд хаалттай хаалганы цаана яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна. Түүнчлэн төрийн цайллагад оролцохын өмнө 15-р зууны үеийн түүхэн цогцолбор болох Тэнгэрийн сүмтэй танилцах аж.

https://www.independent.co.uk/news/world/americas/us-politics/trump-china-visit-xi-jinping-summit-live-updates-today-b2976263.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих