
Covid-19 халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй оронд тархаад байна. Цар тахалын дараачын голомт гэж нэрлэгдээд буй АНУ-д өнөө өглөөний мэдээгээр шинээр халдвар авагсдын тоо 10,796-аар нэмэгдэж, нийт АНУ-ын хэмжээнд 74,386 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нас барсан шинэ тохиолдол 151-ээр нэмэгдэж, нийт 931 хүн уг вирусын улмаас нас баржээ.
Дэлхий улс орнуудад Covid-19 вирусын халдварын улмаас 21,177 хүн нас барж, 467,890 тохиолдол бүртгэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байгаач шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу