
Эрүүл мэндийн яамнаас ээлжит /2020.04.02/ мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Анх өвчлөл эхлэж байхад 3 сард 100,000 болно гэж тооцож байсан. Өвчлөлийг 14 хоногт 100,000 нэмэгдэн гэж тооцсон ч одоо 6-7 хоногт 100,000 тохиолдлоор нэмэгдэж байна.
Өндөр настай хүмүүс өвчилж, нас барж байна гэж ярьж байсан бол бага насны хүүхдүүд нас барах тохиолдол сүүлийн долоо хоногт нэмэгдлээ. АНУ-д 6 долоо хоногтой хүүхэд коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. 100 жилийн өмнөх Испани тахалын халдварлалтын индекс 1,8 байсан бол коронавирусын халдвар 2,5-3 байна.
24 цагийн дотор манай Улсад 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлууд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн.
Дархан-Уул аймагийн эмэгтэй Турк, Солонгос, Энэтхэг улсаар аяласан өгүүлэмжтэй. Уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй. Өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарласан боловч тусгаарлалтын дараа уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учир Сэлэнгэ аймагт тусгаарласан. Ойрын хавтал 7 хүнийг мөн тусгаарласан.
Сэлэнгэ аймаг дахь сэжигтэй тохиолдол ОХУ-аас ирсэн оюутан байгаа. Уушгины хатгааны шинж тэмдэг илэрсэн. Гэхдээ оюутан маань өөрөө тусгаарлалтад байсан учраас энэ хүний хавьтал байхгүй байгаа. Одоогоор 2171 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу