
Итали Улсад коронавирус дэгдэж эхэлснээс хойш 150 гаруй эмч вирусийн улмаас амиа алдаад байгаа талаар тус улсын Эмч нарын үндэсний холбооноос мэдээлжээ. “La Repubblica” сонинд мэдээлснээр, тус улсад коронавирусийн тохиолдол анх өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд бүртгэгдсэн бөгөөд одоогоор 200 орчим мянган хүн халдвар авч, 27 мянган хүн амиа алдаад байгаа юм байна. Одоогоор дэлхий даяар гурван сая хүн коронавирусээр халдварлаж, 211 орчим мянган хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: ТАСС





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-04-30 11:28:43
Ядаж маскаа ч өгөхгүй бна
Зочин 2020-04-30 11:28:30
Эмч нар бид ямарч хамгаалалт алга байнаа