
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020 оны наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:
2020 оны наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 90 хүн, ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч /анхных/. Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 278 хүний давтан. Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 115 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 45, 60 настай эмэгтэй хүмүүс.
Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 6 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу