УЛС ТӨРОнцлох

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөлөө

Хуваалцах:
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөлөө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөлөө.

Одоогоор хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм.

Харин 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж эхэлсэн. Зарим хэсгийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулж 2024 оны зун гэхэд бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх