
Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр нийгмийн сүлжээнд тархаад буй Баян-Өлгий аймагт коронавирус илэрсэн гэх асуудалд Эрүүл мэндийн дэд сайд Т.Мөнхсайхан тайлбар хийлээ.
Тэрбээр, "Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар өвчин илэрсэн тохиолдол байхгүй байгаа. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.
Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан тохиолдол байгаа. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гэртээ тусгаарлагдаж байгаа. ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан. Түүнээс ямар нэгэн коронавирусийн халдвар байгаагүй" гэлээ.
Шадар сайд Я.Содбаатар: "Сэлэнгэ аймгийн Тусгаарлалтад байсан иргэн П энэ 11-р сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтаас оргосон. Энэ хүн тусгаарлалтад ирээд 19 хонож байсан хүн. Өмнө нь ОХУ-ын 633 тэмдэгтээр хил зөрчиж Оросын талд баригдаж, Монголд хилийн солилцоогоор Монголын талд хүлээлгэн өгсөн иргэн байгаа.
Оргосон өдрөөс Сэлэнгэ аймгийн төвөөс 19км Хяраагын гол гэдэг газраас холбогдох хүчний байгууллагууд олж тусгаарлалтад оруулсан. Энэ иргэний шилжилгээнүүд бүгд сөрөг гарч байсан гэдэг мэдээлэлтэй байна" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу