МЭДЭЭОнцлох

Байгалийн гамшигт үзэгдлийг сэрэмжлүүлээд л өнгөрөх үү, Шадар сайд аа...

Хуваалцах:
Байгалийн гамшигт үзэгдлийг сэрэмжлүүлээд л өнгөрөх үү, Шадар сайд аа...

 

Энэ сарын 14,15-ны өдрүүдэд цасаар шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болохыг холбогдох байгууллагуудаас одооноос сэрэмжлүүлээд эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнөх цасан шуурганаар хаа хаанаа бэлтгэлгүй байсантай холбоотой юу, гэнэтийн хүйтрэл ихээхэн гарз хохирол учруулсан. Эрдэнэт найман хүний амь үрэгдэж, олон тооны мал хорогдож, нийслэлд автомашины тэг зогсолт болж, бид өвөлдөө бэлэн үү гэдэг асуулт гарч ирсэн. Нийт нутгийн 50 хувь зудтай, өвс тэжээлийн үнэ хоёр дахин нэмэгдсэн энэ цагт малчид төр, засгаа түшихээс өөр сонголтгүй болж байна. Төр, засаг гэснээс гэнэтийн их хүйтрэлд барьц алдан ихээхэн хохирол амсаад байхад Улсын Онцгой комисс хуралдан шуурхай арга хэмжээ авсангүй. Тухайлбал, гурван багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдон, 2000 орчим бог мал цасанд дарагдсан зэрэг хүнд нөхцөл байдал үүсч, багаж техникгүй тул аврагчид хүрзээр хэдэн цагаар цас ухаж байж иргэдийг гарган, нүүлгэн шилжүүлсэн. Гэтэл  Шадар сайд нь гаднын улсад айлчилж яваа харагдана. Цагаа олоогүй, мэдрээгүй айлчлал гэлтэй. Тэрбээр ирэнгүүтээ амиа алдсан иргэдийн ар гэр бүрд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Амь насыг нь таван саяар үнэлчихэд л хор хохирлыг арилгачихна гэж үгүй. Нэг удаадаа мөнгөн тэтгэмж өгөөд аргаллаа гэхэд байгалийн гамшиг үргэлжилнэ. Тэр үед шуурхай ямар арга хэмжээ авах вэ. Цаашлаад Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан цагийн нөхцөл байдалтай уялдуулан үүрэг, чиглэл өгөхөөс өөрөөр дорвитой ажил хийсэнгүй. Иргэд нь угаартсаар, байгалийн гамшгийн өмнө хүчгүйдэн амь насаа алдсаар...Гэнэтийн хүйтрэл, цасан шуурганаар барьц алдсан малчид маргааш, нөгөөдрийн байгалийн гамшигт үзэгдлийг  хор хохирол багатай даван туулж чадах уу. Үүний тулд Улсын онцгой комисс хуралдан шуурхай авах арга хэмжээгээ төлөвлөн, аймгуудын Засаг дарга нартай холбогдон бэлтгэлийг хангуулахад анхаарахгүй гэж үү.  

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэг ч гэсэн хүний амь хохироход УОК анхаарах ёстой. Цаг агаар эрс хүйтэрч, байгалийн гамшигт үзэгдэл болохыг хаа хаанаа сэрэмжлүүлсээр буй. Харин үүнд малчид, орон нутгийнхан бэлтгэлтэй байна уу гэдэгт Шадар сайд аа, та анхаарч, ажлаа хийнэ үү. Зөвхөн сэрэмжлүүлж, үүрэг чиглэл өгөх төдийгөөр  ажлаа хязгаарлаж болно гэж үү...Энэ өвлийг нийтээрээ хэрхэн даван туулах вэ., нийслэлд нь хаьтиргаа гулгаанаас болж өдөрт хэдэн арваараа бэртэж, гэмтэн эрүүл мэндээрээ хохирч, гэр бүлээрээ угаартан, нийслэлчүүд хамаг цагаа зам дээр өнгөрүүлж, шатахуун нь тасалдаж, хөдөөд цас зудны аюул нүүрлэж, малчид нь гаднаа өвсгүй ийм байдалтай бид өвлийг өнтэй давж чадах уу... УОК бэлтгэлийг эртнээс хангуулж, шардлагатай төсөв хөрөнгийг гаргаж, иргэддээ дэм болмоор байна. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих