УЛС ТӨРОнцлох

Х.Нямбаатар: Төрийн ордны зүүн жигүүрт шүүгч хүн ирж хэнд хэдэн жил ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халах хичээсэн

Хуваалцах:
Х.Нямбаатар: Төрийн ордны зүүн жигүүрт шүүгч хүн ирж хэнд хэдэн жил ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халах хичээсэн

УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Шудрага бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгалын эсрэг тухай хуулийг шинэчлэн батлах гэж энэ Засгийн газар хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах гэдэг тийм ч амар зүйл биш юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчын хувьд удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрт шүүгч хүн ирж хэнд хэдэн жил ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн шахалт шаардлагыг бид биелүүлээгүй. Харин ч эсрэгээрээ шүүхийн тухай хууль, авилгалын эсрэг хуулиудаа батлууллаа. Цаашид эдгээр хуулиуд маань Монгол Улсад шудрага ёсыг тогтооход тодорхой алхам болох байхаа гэж бодож байна" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих