Хотын дарга Х.Нямбаатар нийтийн байруудад шалгалт оруулахаа мэдээллээ. Тэрбээр "Саяхан Хонконгт харамсалтай хэрэг болсныг бүгд мэдэж байгаа. Олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ нэг талдаа стандартаа мөрдөөгүй, хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлээгүйн балаг.
Хоёр жил орчмын өмнө хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрч олон хүний алтан амь үрэгдэн, олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Тиймээс бид энэ төрлийн алдааг дахин гаргахгүйн тулд хүйтэн сэрүүний улиралд ч хяналт шалгалтыг сайжруулна.
Манайд нийтийн байр олон. Стандартын шаардлага хангадаггүй, халаалтын асуудалтай, эрчим хүч, цахилгааны асуудалтай түүнээсээ болоод халаагуур залгадаг, энэ нь эргээд цахилгааны масс үүсгэх, гал гарах үндэс болдог талтай. Тиймээс нийтийн байруудад шалгалт оруулж, шаардлагатай арга хэмжээг авна" гэлээ.






























































































