
Өнөөдөр өглөө 08:54 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо хоёрдугаар байрны дөрвөн давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны нэг орц бүхэлдээ утаа жилтанд автаж, гал гарч байсан.
Утаажилтын бүсээс ГТУА 63 дугаар ангийн алба хаагчид 19 иргэнийг гаргаж амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн аюулаас аварсан иргэд дунд тавдугаар сараас 13 насны хүүхдүүд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан тухай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







