БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа

Хуваалцах:
БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран тус сургуулийн оюутнуудын дунд зохион явууллаа. Энэхүү уралдаанд оюутнууд идэвхтэй оролцож 9 багийн 22 бүтээл ирүүлснээс эхний 5 байрыг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Шагналыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг нар болон КУДС-ын эрдэмтэн багш нар гардууллаа.
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний эсрэг хамгийн үр дүнтэй арга бол залуусыг соён гэгээрүүлэх. Тэр ч утгаараа энэ удаагийн уралдаан үр дүнтэй гэдгийг Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг хэллээ.
Кино урлагийн дээд сургуулийн зүгээс санал тавьсны дагуу тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Залуусын хийж буй контентоор дамжуулан донтолтын тухай ойлголтыг үнэн зөв өгөхөөс гадна урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын чадвар нэмэгдэх сайн талтай гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
 
 
БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа
 
 
БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа
 
 
БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа
 
 
БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа
 
+17
 
 
БЗД: "Мансууралгүй ирээдүй" контент бүтээх уралдааныг КУДС-тай хамтран зохион байгууллаа
All reactions:
12
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх