ЭДИЙН ЗАСАГ

Газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өссөн үзүүлэлттэй байна

Хуваалцах:
Газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өссөн үзүүлэлттэй байна

2021 ны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Энэ оны эхний гурван сард газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол төмрийн хүдрийн экспорт буурсан байна.

  • Зэсийн баяжмал 298.4 мянган тонн экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 мянган тонн буюу 7.7%-аар өссөн
  • Нүүрс 6,250.9 мянган тонныг экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 3,281.2 мянган тонн буюу 110%-аар өссөн
  • Газрын тос 1,187.7 мянган баррелийг экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 883.2 мянган тонноор буюу 290%-аар нэмэгдсэн.
  • Төмрийн хүдэр, баяжмал 1,649.4 мянган тонныг экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 206.2 мянган тонноор буюу 11.1%-аар буурсан

Түүнчлэн Монголбанк энэ оны эхний гурван сард 2,479.5 мянган тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2,501.8 кг-аар буюу 50.2%-аар буурчээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх