
Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин болгон тогтоосон билээ.
ЦЕГ-аас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ААНБ-ын удирдлагууд өөрийн байгууллагад ажилладаггүй хүмүүс байгууллагын тодорхойлолт олгож буй талаар Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат мэдээллэв.
Тэрбээр, "Аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд тухайн өөрийн харъяалалд ажилладаггүй хүмүүсд ажилладаг гэсэн тодорхойлолт, ажлын газрын үнэмлэх өгч явуулж байгаа ийм зөрчил илэрсэн. Нийт хувийн ч бай, төрийн ч бай аль байгууллагын удирдах ажилтанууд өөрсдийн байгууллагын ажилчдын бичиг баримтад хяналт тавиарай.
Ямар нэгэн байдлаар өөр гадны ямар ч хамааралгүй хүн таны байгууллагын ажилтан болоод энэ хорио цээрийн дэглэмийг зөрчөөд хөдөлгөөнд оролцоод явж байх юм бол нэлээд өндөр хэмжээнд асуудал яригдана. Энэ нөхцөл байдал дээр Эрүүгийн хуулийн 23.2.1 дэхь заалтад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг заалт бий. Үүнийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг гэмт хэрэг. ААНБ-ын удирдлагууд анхаарах ёстой.
Бидэнд тухайн хүний овог нэр реситр байхад л танай байгууллагад ажилладаг эсэх, НД төлдөг эсэхийг тодруулах боломжтой. Өнөөдөр хорио цээрийн дэглэм эхлээд 3 хонож байна. Цаашаа дахиад 12 хоног үргэлжилнэ" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу