ЦЕГ: Ховд аймагт алга болсон охиныг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явж байна

Хуваалцах:
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охиныг  эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явж байна

Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Өчигдрөөс эхлэн “…охины цогцос олдсон”, “…хөрш айлуудын нэр бүхий хоёр иргэнийг хорьсон” гэх мэт эх сурвалж тодорхой бус мэдээлэл ихээр гарч, үүнтэй холбоотойгоор ташаа, худал мэдээллийн агуулгыг өөрчлөн, бодит мэт болгон түгээж байгаа. Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хэн нэгнээс тодорхой бус мэдээлэл авах, түүнийгээ нягтлахгүй олон нийтэд түгээж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон нийтэд буруу худал ташаа мэдээлэлд итгэж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, буруутгах газар дээр нь очиж шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг асуудлууд гарч байна гэв. 

Одоогийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байна. Иймд та бүхэн ийм ноцтой асуудалд хүлээцтэй хандаж, аливаа сөрөг эрсдэл үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүсэв. Мөн эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг хуульд нийцүүлэн мэдээлнэ гэлээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх