
Цар тахлыг арилгах цорын ганц шийдэл нь вакцин гэдэгт дэлхий нийт санал нэгдэж, COVID-19-ийн эсрэг вакцин боловсруулах улс орнуудын өрсөлдөөн улам бүр эрчимжиж байна. Вакцины хөгжил нь хоёроос 10 жилийн хугацаанд явагддаг. Учир нь гуравдугаар шатны туршилтын аюулгүй байдал, үр ашгийг баталгаажуулахын тулд хэдэн арван мянган судалгаа шаарддаг. Энэ шалтгааны улмаас улс орнууд эмийн үйлдвэрүүдийг дэмжиж, журмыг хөнгөвчлөх замаар вакцин хөгжүүлэх хугацааг багасгах арга хэмжээ авч байгаа билээ. Вакциныг хурдан гаргахын тулд АНУ-ын Хүнс, эмийн захиргаа буюу FDA өмнө нь баримталдаг байсан стандартаа бууруулсан. Хэдийгээр дэлхийн улс орнууд ард иргэдээ вакцинжуулаад эхэлсэн хэдий ч вакцин коронавирусээс хамгаалах баталгаа болж чадахгүй гэдийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Сөүл дэх Солонгосын их сургуулийн халдварт өвчний профессор Ким Ким Жу "Вакцин коронавирусээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөө нь багатай байж магадгүй бөгөөд энэ нь цар тахлыг зогсоох баталгаа болж чадахгүй. Вирус цаашид бүрэн тархахаас урьдчилан сэргийлэх эсвэл нас баралтыг бууруулахад вакцинд найдна гэдэг хэцүү" гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу