
Монгол Улс энэ сарын 30-нд 40,000 тун "Спутник V" вакциныг татан авахаар болсныг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр "40 мянган тун “Спутник V” вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчоноор дамжин Монголд ирэхээр болж" хэмээн твиттер хаягтаа мэдээлжээ.
Өмнө нь манай улс ОХУ-аас нэг сая тун “Спутник V” вакциныг худалдан авахаар гэрээлсэн бөгөөд үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан авна хэмээн УОК-оос мэдээлж байв.
Мөн ОХУ-аас 300,000 тун “Спутник V” вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээ мэдэгдсэн байна.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







