
Хуримтлалтай болж, түүндээ тогтмол мөнгө хийж хэвшээрэй гэсэн үгсийг та олонтаа сонссон байх. Гэхдээ яг юунд зориулж, хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах ёстой вэ гэж хэн нэгэн танаас асууж байсан уу?
Тэгвэл энэ асуултад таны ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ л бүрэн дүүрэн хариулт өгч чадна. Та тэднийг анхааралтай сонсож чадсан цагтаа л яагаад тууштай хуримтлал үүсгэх ёстойгоо ойлгох болно шүү.
Ингээд хэсэгхэн хугацаанд өөрийн зорилго, мөрөөдөлтэйгөө ярилцаж, доорх хэдхэн асуултыг тавиад үзээрэй. Тэд юу гэж хариулах бол?
Би өөрийн зорилго, мөрөөдлөөсөө яг ингэж асуусан. Харин тэд юу гэж хариулсан гээч?
Нэгэн цагт аав ээждээ хөтлүүлээд эрхэлж явсан би яг одоо тэдэн шигээ хүүгээ хөтөлчихөөд зөв хүн болгож өсгөхийн төлөө зорьж явна. Үнэхээр ч аав ээжүүдэд эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн иргэдийг бэлтгэх асар том үүрэг хариуцлага ногддог билээ.
Алдрай бяцхан үрс маань нүд ирмэхийн зуур өсөж, нэг л мэдэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн бие хүн болно. Тэднийгээ бид улам өөдөө дүүлэн нисэж, өөрийгөө олоход нь туслахын тулд төрөл бүрийн дугуйлан секц, сургалтуудад хамруулах ёстой. Үүнд мэдээж их бага хэмжээгээр санхүүгийн дэмжлэг заавал хэрэг болно. Тиймээс тэднийгээ ирээдүйдээ итгэлтэй, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн хүн болгож өсгөхийн тулд ХУРИМТЛАЛ үүсгэхээр болсон билээ.
Covid-19 цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хэн хүнгүй л амьдралын шинэ хэв маягт суралцаж, цаашид хэрхэн амьдрах вэ гэж өөрөөсөө асууж байгаа биз ээ. Миний хувьд гэнэтийн зүйлийг даван туулахад туслах эрсдэлийн ХУРИМТЛАЛ заавал байх ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ. Төрөөс бидэнд үргэлж бэлэн мөнгө өгөхгүй. Хөл хорионы үед бид урьдынх шигээ орлого олж чадахгүй. Тиймээс гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байхын тулд үргүй зардлаа багасгаж их, бага гэлтгүйгээр тууштай ХУРИМТЛАЛ үүсгэх нь хамгийн зөв гарц юм.
Зорилго мөрөөдөл маань ХУРИМТЛАЛ үүсгэхийн ач холбогдлыг надад ийнхүү сануулсан юм. Харин та ямар мөрөөдөлтэй вэ? Таны зорилго юу вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.
Мөн банкнууд хуримтлал үүсгэж буй харилцагчдаа дэмжин олон, олон урамшуулалт хөтөлбөр, аяныг хэрэгжүүлдэг болсон байна. Үүний нэг жишээ нь хадгаламжийн дансандаа орлого хийгээд автомашины супер хонжвортой урамшуулалт аянд хамрагдах боломжтой ба хүүхэдтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ ирээдүй, боловсрол, хүсэл мөрөөдөлд зориулан хадгаламж нээлгээд давхар БЭЛЭГ авах урамшуулалт хөтөлбөр зарлагджээ.
А. Аагий




