
ХААН Банкны DiGi Pay-ийн хэрэглэгчид 2026 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ныг дуустал хичээлийн хэрэглэл, хувцас, ном дэвтэр зэрэг хэрэгцээт бүхнээ базаахдаа 25%-ийн шууд хөнгөлөлт авах боломжийг бүрдүүллээ.
Урамшуулалд хамрагдах нөхцөл тун энгийн. Та дараах дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ DiGi Pay апп-д холбосон К карт болон TEEN картаар ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөрөө төлөх үед үнийн дүнгээс 25 хувийн шууд хөнгөлөлт авах юм.

Аяны хугацаанд нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн дээд дүн: 150,000 төгрөг байна. Мөн хөнгөлөлт нь зөвхөн DiGi Pay апп-д холбосон К карт болон TEEN картаар хийсэн гүйлгээнд үйлчлэх бөгөөд биет TEEN болон К картаар худалдан авалт хийсэн тохиолдолд хөнгөлөлт олгохгүйг анхаарна уу.

DiGi Pay TEEN үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд асран хамгаалагч DiGi Pay аппликэйшнд бүртгэлтэй байх шаардлагатай. Хэрэв DiGi Pay аппликэйшнд хараахан бүртгүүлж амжаагүй бол ЭНД дарж зааварчилгаатай танилцана уу.
💚Хэрвээ тухайн хүүхэд ХААН Банкны TEEN карттай бол:
Хэрэв тухайн хүүхэд TEEN картгүй бол:
ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан TEEN картыг 2020 онд Монголд анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаа тус карттай харилцагчдад дансаа өөрсдөө удирдах боломжийг бүрдүүлж, тэдний цахим хэрэглээнд төгс тохирох DiGi Pay TEEN үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр хүүхэд өөрийн TEEN картаа ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбоод шимтгэлгүй төлбөр тооцоо хийхээс гадна аппликэйшнээ өөрийнхөөрөө бүтээж, өдөр тутмын санхүүгийн хэрэглээгээ илүү ухаалгаар удирдах боломжийг нэг дор бүрдүүлсэн юм. Үүнээс гадна,
DiGi Pay байхад хичээлийн шинэ жил илүү хэмнэлттэй! Enjoy everything
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк




