МЭДЭЭОнцлох

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар хэн томилогдох вэ

Хуваалцах:
Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар хэн томилогдох вэ

Ашигт малтмал, газрын тосны газар даргагүй байна. Тус газрын дарга Х.Хэрлэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд УБТЗ-ын даргаар томилсон юм. Мөн тус газрын дэд дарга Б.Эрдэнэбаярыг нийслэлд шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан хариуцлага тооцож чөлөөлсөн учир энэ албан тушаал мөн л эзэнгүй байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай мэдээлэл тархаж, сайдад горилогчдын нэрс ч хэдийнэ ил болжээ.  Давхар дээлгүй сайдуудаа чөлөөлж, УИХ-ын гишүүдээс сайд томилох зөвшилцөл Төрийн ордонд өрнөж байна. Энэ яриа тохироо бүрэн дууссаны дараа л АМГТГ-ын шинэ даргыг томилох бололтой. Одоо Засгийн газрын бүрэлдэхүүнд 17 сайд бий. Цахим хөгжлийн болон Эдийн засаг, хөгжлийн сайдуудыг томилсноор нийт 19 сайдтай болох юм. 

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан.

Ингэснээр дээд тал нь дөрвөн гишүүн л давхар дээлтэй буюу хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгчийн үүргийг хамтад нь хэрэгжүүлэх болсон юм. Гэвч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд дээрх заалт  Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар хэн томилогдох вэ

Энэ талаарх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэнэ. Өнгөрсөн сарын 27-нд товлосон хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилж, тов гараагүй байна. Энэ хуралдааны шийдвэр, шийдвэрийг УИХ хүлээж авах, эсэх байнгын хорооны хуралдааны дараа л шинэ сайд нарын томилгоо эцэслэх нь.  Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар давхар дээлтэй байгаа билээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих