Ойрхи Дорнодод үүссэн асуудалтай холбоотойгоор тийзний үнэ өсөж магадгүй

Хуваалцах:
Ойрхи Дорнодод үүссэн асуудалтай холбоотойгоор тийзний үнэ өсөж магадгүй

Ойрхи Дорнодын асуудал газрын тосны зах зээлд нөлөөлснөөр Азийн агаарын тээврийн компаниуд тийзийн үнээ нэмж эхэлсэн байна. Тухайлбал, Энэтхэгийн агаарын тээврийн компаниуд холын зайн нислэгүүдийнхээ тийзийн үнийг 15 хувиар өсгөхөөр төлөвлөж байгаа аж. Харин Вьетнам улс нисэх онгоцны түлшний импортын хамаарал өндөр учраас нислэгийн тийзийн үнээ 70 хүртэлх хувиар өсгөх магадлалтай гэж мэдээллийн агентлагууд нь анхаарууллаа.

Тухайн бүс нутгийн агаарын тээврийн компаниуд Европ болон АНУ-ын компаниудтай харьцуулахад нефтийн үнийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн  механизм харьцангуй сул байдаг аж. Тиймээс нислэгийн тийз нь хямд өртөгтэйд тооцогддог Зүүн Өмнөд Азийн агаарын тээврийн компаниуд онгоцны түлш хэт үнэтэй болох эсвэл нийлүүлэлт тасалдах тохиолдолд зарим нислэгийн тоогоо бууруулах зэргээр боломжит хувилбаруудыг тооцоолж эхэлсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих