
Амгалангийн цахилгаан станцад гэмтэл гарч, тухайн станцаас халаалт, халуун ус авдаг айл өрхүүдийн халаалт зогсоод байсан билээ.
Тэгвэл ТЭЦ-4-өөс сүлжээний нэмэлт усаар зүүн хэсгийн сүлжээний ажил хийгдэж байна. Хоёрдугаар хэсгээс бусад сүлжээг дүүргэсэн байна. Даралт ажлын даралтанд хүрч байгаа бөгөөд кино үйлдвэрийн салаа, 16-р хорооллын салаанаас бусад хотын сүлжээ үндсэндээ ажилд залгагдахад бэлэн болжээ.
ААН-үүд дээр зарим салаан дээр гэмтэл илэрсэн байна. Эдгээрийг тусгаарлаад засварын ажлыг хийж байгаа юм. Орон сууцны айл өрхүүдийг хангадаг УДДТ-үүдийн салаан дээр одоогоор нэмж гэмтэл илрээгүй байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу