Б.Пүрэвдагва: Дугаарын хязгаарлалтаар яваагүй өдрийг тооцож, татвараас нь хасах тооцоолол хийж байна

Хуваалцах:
Б.Пүрэвдагва: Дугаарын хязгаарлалтаар яваагүй өдрийг тооцож, татвараас нь хасах тооцоолол хийж байна

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын XYII Бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл 07.00-21.00 цагийн хооронд хийж буй.

Тэгвэл дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдагва "Тэгш, сондгой хязгаарлалт бол бүгд зогсож байснаас ээлжилж ажлаа амжуулъя гэсэн л логик шүү дээ. Дугаарын хязгаарлалтаар яваагүй өдрийг нь тооцож, татвараас нь хасах тооцоолол хийж байна. Тэр нь илүү шударга байх" гэв. Мөн  "Махны үнийг өнгөрсөн жилийнхээс бууруулахыг зорьж байна. Зүй нь үнийг чөлөөлөх ёстой. Гэхдээ маш эрсдэлтэй нөхцөлд байна шүү дээ" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх