
МҮЭБ-аас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар: "Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа.
Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж байна.
3, 4, 5 хувийн зээлийг зарим хүн хэдэн их наядаар нь авч байна. Үнэхээр зээл авах гэж байгаа бол бүгд шударга байя" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу