БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын ял дахин 1.6 жилээр нэмэгдлээ

Хуваалцах:
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын ял дахин 1.6 жилээр нэмэгдлээ

Сөүл хотын шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлыг 2022 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр худал мэдээлэл өгч, сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шүүх түүнийг "Ардын хүч" намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа 2022 оны гуравдугаар сард болсон сонгуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн гэж үзэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг гурван жилийн хугацаагаар хойшлуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Хоёр долоо хоногийн өмнө Юн Сог Ёл Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргээр мөн хоёр жил хоригдох ял сонсоод байсан юм.

Түүнчлэн 2026 оны хоёрдугаар сард онц байдал зарлах замаар бослого зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон ч тэрбээр уг шийдвэрийг давж заалдсан. Түүнд онц байдал тогтоохыг завдсан хэрэгтэй холбоотой нийт найман эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.Зургаадугаар сард түүнийг мөн дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган 30 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүхийн ажиллагаанд саад учруулсан хэргээр оноосон 7 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, эцэслэн баталгаажуулсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих