
Өнөөдөр /2022.03.22/ “Монгол ньюс” мэдээллийн төвд “Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр “Глоб интернэйшл төв”-өөс хэвлэлийн хурал хийлээ.
Иргэний нийгмийн орчныг хумих эрсдэлт хуулийн төслүүдээс татгалзах шаардлагын тухай нээлттэй захидлыг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр иргэний нийгмийн байгууллагууд гаргаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор “Глоб интерншл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн “Дээрх байгууллагуудын хараат бус, чөлөөт орон зайг хумих эрсдэл бүхий Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн талаарх байр сууриа Иргэний нийгмийн консорциум, Монголын хүний эрхийн форум эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн албан бичгүүдийг төрийн гуран өндөрлөгт хүргүүлсэн. Холбоо, сан гэсэн хэлбэрүүдийг хуульчилснаар Монголын иргэний нийгмийн өнөөгийн олон янз байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй бөгөөд ТББ-уудын төрлийг хэт явцууруулан тодорхойлж, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо зэргийг хатуу хуульчилснаар иргэний нийгэм, ашгийн бус салбар цаашид хөгжихөд хязгаарлалт болно гэж сүүлийн үеийн судалгаа, дүн шинжилгээнүүдэд дүгнэсэн” хэмээлээ.
Мөн энэ үеэр Судлаач Ц.Батсугар “Иргэний орон зай гэдэг бол улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд иргэн бүр үүрэг гүйцэтгэх боломжийг олгодог талбар юм. Иргэний орон зайгаар дамжуулан иргэд, олон нийт өөрсдийн амьдралд нөлөөлөх бодлого боловсруулахад гар бие оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, хувь нэмэр оруулах боломжтой” гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу