Манай улсын хэмжээнд олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах 28 цэг ажилладаг байна. Үүнээс Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Түргэний гүүр, Хоолт төлбөр авах цэгүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалыг үндэслэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар туршиж байгаа аж. Тэгвэл эдгээр цэгүүдийн хотоос гарах хөдөлгөөнийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, харин орон нутгаас хот руу орох хөдөлгөөнийг “Нийслэлийн замын хөгжлийн газар” хариуцан ажилладаг байна.
Та бүхэн дараах хүснэгтээс хариуцсан гарцуудын мэдээллийг авна уу.
|
№ |
Төлбөр авах цэг |
Замын чиглэл |
ЗТХТ ТӨҮГ |
НИЙСЛЭЛ ЗХГ |
|
Хотоос гарах чиглэл |
Хот руу орох чиглэл |
|||
|
1 |
Налайх-Тэрэлж ТАЦ |
А24 УБ-Тэрэлж |
2 |
2 |
|
2 |
Эмээлт ТАЦ |
А0401 УБ-Дархан |
4 |
4 |
|
3 |
Түргэний гүүр ТАЦ |
А0201 УБ-Мандалговь |
4 |
2 |
|
4 |
Хоолт ТАЦ |
А0101 УБ-Чойр |
2 |
|
Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгүүдээр орох, гарах хөдөлгөөн ихэсчээ. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч заавал бэлэн мөнгө, карт ашиглаж дараалал үүсгэх шаардлагагүй E-barimt, Socialpay, Monpay цахим төлбөрийн хэрэгслийг ашиглан шууд нэвтрэх боломжтой юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу