
ОХУ-ыг Украинд түрэмгийлсний дараа чинээлэг иргэд Владимир Путиний дэглэмээс нүүр буруулж, энэ онд л гэхэд 15 мянга гаруй саятан Оросоос дүрвэх төлөвтэй байгаа талаар Лондонд төвтэй “Henley & Partners” компанийн шилжилт хөдөлгөөний мэдээлэлд дурджээ. 2022 оны эцэс гэхэд нэг сая ам.доллароос дээш хөрөнгөтэй оросуудын 15 орчим хувь нь бусад улс руу цагаачлах төлөвтэй байгаа аж. “Henley”-гийн мэдээллийг эмхэтгэсэн “New World Wealth”-ийн судалгааны албаны дарга Эндрю Амоилс “Сүүлийн 10 жилийн хугацаанд Оросоос цагаачилж буй чинээлэг иргэдийн тоо тус улсад тулгарч буй өнөөгийн бэрхшээлүүдийн дохио юм. Түүхээс харахад улс орны эдийн засаг хямарч эхлэхэд хамгийн түрүүнд чинээлэг хүмүүс улсаа орхин гардаг” гэжээ. Дайны улмаас Украины өндөр орлоготой хүмүүс хамгийн их хохирол амсах төлөвтэй байгаа бөгөөд оны эцэс гэхэд 2.8 сая саяас дээш хөрөнгөтэй хүн улс орноо орхих төлөвтэй байна. Дэлхийн баячууд уламжлал ёсоор АНУ, Их Британийг голчлон чиглэх боловч одоогоор Арабын Нэгдсэн Эмират улс баячуудын хамгийн гол чиглэл болоод байгаа аж. " Хөрөнгөтөнүүд Их Британийг чиглэхээ больж, АНУ ч дэлхийн баячуудыг соронз мэт татахаа больж байна. АНЭУ 2022 оны байдлаар дэлхийн саятнуудын урсгалыг хамгийн их татаж байна" гэж “Henley & Partners” тайландаа дурджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу