
Эдийн засгийн өсөлт нь саарч байгаатай зэрэгцэн БНХАУ ипотекийн зээлд татаас олгох, банкнуудын зээл олголтын бодлогыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ хүрээнд хямд үнэтэй орон сууц худалдан авагчдын ипотекийн зээлийн хүүгийн төлбөрт төрөөс татаас олгох аж. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд үндсэн төлбөрийн жилийн нэг хувийн хүүтэй тэнцэх хэмжээний татаасыг тав хүртэлх жилийн хугацаанд олгох юм.
Энэхүү арга хэмжээг БНХАУ-ын Төрийн зөвлөл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих нэмэлт арга хэмжээг судална гэж амласнаас ес хоногийн дараа танилцуулжээ.
II улиралд 4.3 хувьд хүрч байсан БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэрэглэгчдийн эрэлт зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт агшсанаар энэ улиралд зорилтот түвшинд хүрээгүй гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-д шинэ орон сууцны үнэ сүүлийн гурван жил дараалан буурсан нь эдийн засагт дарамт болж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал үргэлжилж байгаагийн илрэл юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу