МЭДЭЭОнцлох

Сингапурын хамтын ажиллагааны төлөөлөгчдөд үндэсний баялгийн сангийн талаар танилцуулга хийлээ

Хуваалцах:
Сингапурын хамтын ажиллагааны төлөөлөгчдөд үндэсний баялгийн сангийн талаар танилцуулга хийлээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сингапурын хамтын ажиллагааны төлөөлөгчдөд үндэсний баялгийн сангийн талаар танилцуулга хийлээ

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад энэ сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж байна.

Сингапурын хамтын ажиллагааны төлөөлөгчдөд үндэсний баялгийн сангийн талаар танилцуулга хийлээ

Уулзалтаар Монгол Улсын Алсын Хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, урт болон богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.

Төлөөлөгчид Сингапур улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүхэн туршлага, тулгарсан саад бэрхшээл болон сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хуваалцаж, талууд дахин өргөн хүрээнд хурал, уулзалт зохион байгуулахаар тохирлоо.

Сингапурын хамтын ажиллагааны төлөөлөгчдөд үндэсний баялгийн сангийн талаар танилцуулга хийлээ

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих