
"Киночдын гудамж" төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Тодруулбал, Монгол Улсын кино урлагийн хөгжлийн эхлэлийг тавьсан “Монгол кино” үйлдвэрийг түшиглэн “Киночдын гудамж” төслийг Баянзүрх дүүрэг анхлан хэрэгжүүлэх юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан болон кино урлагийн салбарын төлөөллүүд уригдан оролцож “Киночдын гудамж” төсөлд өөрсдийн саналаа тусгах юм. Салбарын төлөөллүүдээс өгч буй санал цаашид ажил хэрэг болж, тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж.
Төслийг санаачлагчдын зүгээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагаар дамжуулж дэлхийд өв соёл, зан заншил, ёс уламжлалаа түгээж, сурталчлахад энэхүү төсөл нь бодитой дэмжлэг болно хэмээн үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр ирэх жилүүдэд санал бүхэн ажил болж, олон төрлийн арга хэмжээнүүдийг “Киночдын гудамж”нд зохион байгуулна гэдгийг албаныхан хэллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу