МЭДЭЭОнцлох

БЗД: "Хүслийн уут" аяны хүрээнд цугларсан хандив, бэлгүүд хүүхдүүдэд хүрч эхэллээ

Хуваалцах:
БЗД: "Хүслийн уут" аяны хүрээнд цугларсан хандив, бэлгүүд хүүхдүүдэд хүрч эхэллээ

     Баянзүрх дүүрэг хөгжлийн төвөөс дүүргийн зорилтот бүлгийн 5000 хүүхдийг баярлуулах "Хүслийн уут" аяныг эхлүүлж, үүнд төр, хувийн хэвшлүүд нэгдэж амралтын өдрүүдээр Өвлийн өвгөний хамт хандиваар цугларсан бэлгүүдийг эхний ээлжний 1200 хүүхдэд хүргээд байна.

   Зурган дээрээс харж байгаачлан бэлэг ний хувьд зөвхөн чихэр, шоколадны төрлийнх биш. Хүүхдүүдийн эрүүл мэнд, хүйтний улиралтай холбоотойгоор дулаан хувцас, гутал, хөнжил зэргийг хамт бэлэглэж байгаагаараа онцлогтой.

"Хүслийн уут" аян он дуустал үргэлжлэх бөгөөд, цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих