МЭДЭЭОнцлох

Малдаа яваад сураггүй болсон 61 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Хуваалцах:
Малдаа яваад сураггүй болсон 61 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь 12.04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай,  эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 12.05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-нд очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих