
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энконта таурын 3 дугаар байр 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 10:21 цагт хүлээн авч хамрах нутаг дэвсгэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 14-р ангийн алба хаагчид хүрэлцэн очиж галын нэг цагийн дотор бүрэн унтрааж ажилласан байна.
Тодруулбал, 16 давхар барилгын 6 давхарт гал тогооны өрөөнд гал гарч агааржуултын хоолойгоор дамжин давхарууд руу утаажилт үүссэн байсныг 11:18 цагт галын тархалтыг зогсоож, 11:26 цагт бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу