МЭДЭЭОнцлох

Өнгөрсөн шөнө осголтын байдалтай байсан 8 хүнийг авран хамгааллаа

Хуваалцах:
Өнгөрсөн шөнө осголтын байдалтай байсан 8 хүнийг авран хамгааллаа

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цасанд суусан дуудлага Багануурт-3, Багахангайд-1, Төв аймагт-2 бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн 2 автобус цасанд суусан гэх дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн Багануур дүүргийн 2-р хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркийн автомашинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газарт шуурхай тээвэрлэн, амь насыг нь авран хамгааллаа.

Иймд:

Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих