
"Өргөө" амаржихад төрөхөөр очсон эх идэр есийн хүйтэнд приус машиндаа амаржсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл уг асуудлаар талууд өөр өөрийн байр сууриуд илэрхийллээ. Тухайн үед эхнэрээ төрүүлэхээр очсон иргэн Э.Анхбаяр яагаад бичлэг хийж олон нийтэд тараасан тухайд тайлбар хийлээ.
Тэрбээр "Би бичлэг хийснээрээ нийгмийг талцуулж, нийт эмч нарыг харлуулахыг хүсээгүй. Уучлалт хүсэж байна. Эхнэр маань 20:30 цагт өвдөж эхэлсэн. Бид нар эмнэлэгт хэвтэх зүйлсээ аваад замаараа аптек орж памперс авсан.
Яг цаг хараад очиход 22:38 минутад ирсэн. Хамгийн эхлээд төрөхийн зүүн хаалганд очиход "Моносын хаалгаар орно уу" гэсэн бичиг байсан. Хамгийн хурднаараа очсон. Тэнд очиход эхнэрээ аваад орохоор байсан. Тэр хавь гулгаатай, орох хаалга нь баталгаатай биш байсан. Эмч нар гарч ирээд авчих болов уу гэж ороод "эхнэр төрөх гээд байна" гэхэд "харьяалал хаана вэ" гэж асуусан юм. Тухайн үед сандрахдаа иргэний үнэмлэхээ мартаад орсон байв. Гэтэл тэр эмч "харьяалал байхгүй бол үзэхгүй" гэж хэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ажиллаж байна, үзэхгүй... гэсэн.
Та нар чинь ямар хүнд сурталтай юм бэ гээд эргээд гарсан. Эхнэрээ эмнэлэгрүү авч ороход халтиргаа гулгаатай байснаас гадна 5 хаалга дамжиж орно. Тиймээс би эхнэрээ өргөөд орж чадахааргүй байсан юм. Тухайн үед хамгийн зөв шийдвэр гаргасан гэж одоо бодож байгаа. Хоцроод ирсэн гэж хүмүүс яриад байна. Би 5-7 минут л тэнд байсан. Би үйл явдлын тухай өргөдөл дээрээ тодорхой бичсэн.
Эхлээд намайг эмнэлэгрүү ороход хүн гэж тоогоогүй. Надад бичлэг хийхээс өөр арга байсангүй. Эхнэр хүүхдэдээ эмнэлгийн тусламж үзүүлэх гээд л яваад байгаа.
Тэр үед би лайв хийгээгүй, харин бичлэг хийсэн. Би хоцорч ирсэн бол өөртөө буруу өгнө. Би хоцроогүй. "Өргөө" амаржихын гадна 10:42 цагт очиход эхнэр 10:51 цагт төрсөн. Тэр хооронд 8 минут байна. Арга буюу л бичлэг хийсэн.
Бухимдал, гомдол зэрэг төрж, би гомдлоо гаргаад л яваад байсан. Сувилагч ирэхэд аль хэдийн төрчихсөн байсан. Үүнд гомдолтой байгаа.
Би эх барьж мэдэхгүй ш дээ. Ямар арга хэмжээ авахыг ч мэдэхгүй. Тухайн үед надад эмч нар туслаасай л гэдэг бодол төрж байсан.
Мэдээлэл дутуу өгсөн гэдгийг би өөрөө ч ойлгохгүй байна. Эхнэр төрөх гээд байна гэхээс өөрөөр юу гэх үү? Би өөрөө ч ойлгохгүй байна.
Одоогоор эхнэр, хүүхэд маань одоо ч гэсэн 4, 4 цагийн зайтай эмчилгээнд орж байна. Өчигдөр хүүхдийн маань биед тууралт өгөөд нярайн тасагт эмчилсэн. Уян зүүтэй байгаа. Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэх гэж байгаад больсон. Тэгээд нярайн тасаг руу шилжүүлсэн.
Хэдий эмчилгээ хийлгэж байгаа ч цаашид баталгаа хэн гаргах вэ гэдэгт эмзэглэж байна. Намайг согтуу байсан, заамдаж авсан гэж ярьсан байсан. Энэ бол худлаа. Өөрийнхөө куртикээр ороогдоод эмнэлэг рүү орж байгаа хүүхдээ харсан аав хүн бүр бухимдана.
Харьяаллын дагуу төрдөг асуудлыг өөрчлөөсэй гэж хүсэж байна" гэлээ.







2 өдрийн өмнө

2 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-01-04 22:00:29
Энэ залуугийн зөв шүү дээ Юунд нь бухимдаж талцдаг байнаа Манай төрийн үйлчмлгээний байгуулагуудын үнэн төрх шүү
Хуц 2023-01-04 20:04:41
Чи хөдөө очоод төрөх гэвэл харьяллын дагуу хотдоо оч гээд 1000 км-ын цаанаас хөөвөл яах уу
Аав 2023-01-04 20:02:41
Чи тэгвэл хөдөө битгий очоорой чиний ил хаясан хог, баас шээс чинь орчныг бохирдуулаад байна
Зочин 2023-01-04 20:01:27
Би бол эмч нарыг 100 хувь буруутгана. 3 уилийн өмэө Эхнэр маань төрөхөөс 3 хоногийн өмнө ханиад хүрээд элдэв эм ууж болохгүй гээд саримстай хар шөл уудаг байсан. Төрөх дөхөөд Амгалан төрөх дээр очиход эмч нь би сармис үнэрлэж чаддаггүй гар гээд хөөж байсан. Эхнэр ус нь гараад 1 цаг гаран болоод аргаа бараад эмч дээрээ очиход хөөгөөд гаргасан. Бүүр сүүлдээ таньдаг хүнээрээ яриулж байж арай гэж оруулаад төрсөндөө. Эмч хэдий алтан гартай чөтгөр шиг зантай хүмүүс олон байна. Энэ залууг муулаад байгаа хүмүүст ийм явдал тохиолдвол та нар энэнээс дор зан гаргана муу тролуудаа
Зочин 2023-01-04 13:35:09
Эмч ч гэсэн хүн, бүх чадлаараа муу нэрийг зүгээд ажиллаж л байна. Өөрсдийгөө хэн гэж болсон балай амьтад вэ.
Зочин 2023-01-04 13:23:48
1. Төрөх дөхсөн бүх ээжүүд төрхмйн бэлтгэоээ хийж бнлдээд торлоод бэлдсэн байдаг биздэ. Юу бэлдхээ юэдэхгүй байвал нүүр ном дээрээ ойролцоо төрөх ээжүүдээсээ асуугаад бэлдчихдэг
Зочин 2023-01-04 13:22:23
1. Төрөх дөхсөн бүх л ээжүүд бүх юмаа бэлдээд торлоод гэртээ бэлдсэн байдаг ш дэ. Сүүлийн хяналтын үзлэг дээр хяналтын эмч нь хаана төрөх хэзээ төрхөөр байгааг ямар шинж илрэвэл яаралтай очиж үзүүлэх гээд бүгдийг нь хэлж өгдөг ш дэ.
Зочин 2023-01-04 11:38:26
Идда минь ямар жорлон орж баах гэж байгаа биш 8минутын өмнө ирсэн ч гэх шиг.Тэгээд өөрийн буруугаа ч бас хүлээх хэрэгтэй шд.ичихгүй ярилцлага өгөөд л.Баатар болох гээд байгаа юм уу хаашаа юм.Приусээ унаад халтууранд гарахаараа үхэх гэж байгаа юм шиг давхидаг сүг байгаа даа чи
Зочин 2023-01-04 06:39:45
Ээ мөн ч хүнд суртал шүү.Хөдөөд зүгээр.Би сэтгэдлээ бичсэн.
Зочин 2023-01-04 05:58:26
Төрөхийн гадаа очоод 8 минут болоод л төрсөн байна ш дээ. Залуу минь ядаж 15 минутийн өмнө ирчээд бичлэг энэ бичлэг энэ тэрээ хийж бай. Төрөх дөхөөд очихоор харьяалал харгалзахгүй яаж ч чадахгүй авдаг гэсэн буруу ойлголт манайханд байдаг шүү. Энэ ярианаас болж алтан амь, алаг үрсдээ эрсдэл бүү учруулж төрөх эмнэлгийг, эмч нараа бүү харлуул. Эмч нар дандаа л буруутан болж хариуцлагагүй иргэд дийлж байдаг энэ ёс зүй вэ. Ямар их хүнд ажил хөдөлмөр хийж, хүний цус нөжтэй улаан гараараа ноцолдож, уйлж орилсон бүхнийг тайвшруулж, эмч сэтгэл зүйч, эхийг нь орлосон эд бүхэндээ төрсөн эхчүүд бид ямар их талархдаг билээ. Энэ төрөх үйл явцыг төрсөн эхчүүд бүр л мэднэ дээ.
Зочин 2023-01-04 01:25:26
Дараагийн удаа сумандаа очиж төрөөрэй. Харъяалал байх ёстой шүү, та нар шиг юмнуудаас ачааллаа даахгүй болж, жинхэнэ үйлчлүүлэх ёстой иргэдийн эрх зөрчигдөөд байна.
Зочин 2023-01-03 23:11:42
Ene aaviin buruu gej bhgui gej bodoj bna. Harin ch daraachiin iim ersdel dahin dahin garahaas bolgoomjluulah anhaaruulah messejiig niigemd ugch chadsan mundag aav! Uneheer argaa baraad bichleg hiisen bna. Sandarch tulgamdsan hunees yamar yumniih ni nariin medeelel, duleltee heleegui ene ter gej shaardaad bgaa yum be? Hun burt enereh setgeleer adilhan handaachdee! Bitgii yalgavarlaad baigaach ee!!! Erhem emch, suvilagch naraa!
Зочин 2023-01-03 22:57:18
Ene
Зочин 2023-01-03 22:51:14
Turuh gedeg chini hediigeer baigaliin yos bolovch ene chini huuhed esvel eh ni ami nas ni ersdej boldog ersdeltei baidag uchir tuhain jiremsen emegtein eruul mendiin baidliig ogt medehgui emch, emneleg huleen avch turuulen ersdel gargahgui gesnii uudnees haryalliin daguu hyanaltand ordog, haryalliin daguu turuuldeg yum. Ternees hen negen duraaraa durtai emneleg deeree shuud ochood turuud baival ersdel nemegdsneer nyarain endegdel nemegdeh ersdeltei. Juram bolgon amidralaas urgaj garsan baidag yum. Duraaraa boli etr gedeg bol munhaglal shu
Зочин 2023-01-03 21:04:50
Энэ тэнэг у гээд баа чи өөрөө иим байдалд орсон яах бсын чи тэнэг ум бичээд бхын
Зочин 2023-01-03 19:44:39
Эх нярай 2 эрүүл төрсөн бол боллоо.Эмч нартаа баярлалаа гээд хэлээч.Эргүү залуу минь.юу гээд хэл ам хийгээд бгаан.
Зочин 2023-01-03 17:41:52
20 цагт Натураас гараад 2 цагийн дараа төрөх эмнэлэгт очиж байгаа аав та эрүүл үү