
ОХУ-ын прокурорууд пүрэв гарагт орос хэлээр мэдээлэлүүдээ бэлтгэн хүргэдэг, бие даасан мэдээллийн сайт болох “Meduza”-г тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн үйл ажиллагаа явуулахыг нь хоригложээ. ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргээ илгээснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сөрөг хүчнийхнийг дарангуйлах үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.
Медуза нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Москвагийн цензурыг тойрч гарахын тулд Латви улсад байрладаг. Пүрэв гарагт Ерөнхий прокурорын газраас “Медузагийн үйл ажиллагаа нь ОХУ-ын Үндсэн хуулийн тогтолцоо, аюулгүй байдлын үндэс суурь, аюулгүй байдалд заналхийлж байгаа нь тогтоогдсон" гэжээ. Путин Украин руу цэргээ илгээснээс хойш Оросын бүх бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан эсвэл үйл ажиллагааг нь зогсоосон олон тохиолдол бий. ЗХУ-ын үеийн ард түмний дайсныг санагдуулам "гадаадын агент" гэсэн шошгыг сүүлийн жилүүдэд Орост эсэргүүцэгчид, сэтгүүлчид, эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг өргөн хэрэглэгдэх болсон. Лхагва гарагт Москвагийн шүүх Оросын хамгийн эртний хүний эрхийн байгууллага болох Москвагийн Хельсинкийн бүлгийг хаах шийдвэр гаргажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу