
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ихээхэн хэмжээний хээрийн түймэр гарсан. Мобиком Корпорацын захирлуудын унаж явсан автомашин гал алдаж түймэр дэгдээсэн байдаг. Улмаар дархан газрын 80 орчим хувь нь галд өртсөн урьдчилсан мэдээ гарсан. Харин өнөөдөр ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн болон Мобикомын удирдлагууд Нөмрөгт гарсан түймрийн асуудлаар уулзсан байна. Тус уулзалтаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулахаар болжээ.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








