"Цайны цаг" хэмээн олноороо нэг талдаа гарч зогссон автобусны жолооч нарыг 25,000 төгрөгөөр торгожээ

Хуваалцах:
"Цайны цаг" хэмээн олноороо нэг талдаа гарч зогссон автобусны жолооч нарыг 25,000 төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврийн автобусууд нэг талдаа гарч иргэдийг чирэгдүүлсэн талаарх гомдол гарсан. Энэ тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Аравдугаар сарын 23-ны өдөр Баянхошууны эцэст автобус нэг талдаа гарч, цайны цаг хэмээн олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацсан. Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Авто тээврийн хяналтын байцаагчид шалгалт хийж, жолооч нарыг буруутай болохыг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д заасны дагуу хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000 төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулж, зөрчлөө давтсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Харин өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүсээд байна. Учир нь, Дарь-Эхийн ШТС-аас шатахуун авахаар дугаарласан автомашинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачааллыг эрс нэмлээ. Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж, богино эргэлтээр автобусыг эргүүлж, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна" гэв.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх