НИЙГЭМ

Цахим орчинд "зээл гаргана" гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

Хуваалцах:
Цахим орчинд "зээл гаргана" гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд иргэдийг мэхлэн залилж, хохирол учруулсан хэргүүд гарсан байна.

 “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал” гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлджээ. Зальт этгээдүүд иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх, арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх