СПОРТОнцлох

Б.ЧИНЗОРИГ МӨНГӨН МЕДАЛИЙН БОЛЗОЛ БИЕЛҮҮЛЛЭЭ

Хуваалцах:
Б.ЧИНЗОРИГ МӨНГӨН МЕДАЛИЙН БОЛЗОЛ БИЕЛҮҮЛЛЭЭ

Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөх дөхсөөр байна. Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж өндөрлөөд финалын тулаанууд 13, 14-нд болно.

63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг мөнгөн медалийн тулаанд гарч ирлээ. Тэрээр Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан.

Мөнгөн медалийн төлөөх өрсөлдөгч нь Тажикстан улсын Усмонов. Баходур Усмонов 25 настай. Токио олимпын наадамд оролцож, 1/8 финалд Узбекистаны Эльнур Абдураимовт ялагдсан. 2019 оны Азийн аварга, Азийн АШТ-ий (2021, 2022) хос хүрэл медальтай, Тажикстаны олон удаагийн аварга тамирчин.

Эхний үе манай тамирчин илт илүүрхсэн. Харин хоёрдугаар үеэс Усмонов урагш дайрч эхэлсэн ч манай тамирчин туршлага заан, ялалт байгуулж чадлаа. Шүүгчдийн саналаар 4:1 Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангалаа. Одоо тэр медалийн өнгөө өөрчлөхийн төлөө тулалдана. Манай тамирчин Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын төлөө өрсөлдөнө.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх