МЭДЭЭМОНГОЛДОО

МЧБХ-ны зодоонтой хурал

Хуваалцах:
МЧБХ-ны зодоонтой хурал
15126109_1113791168738224_2079329312_o УИХ-ын гишүүн А.Сүхбат бэлэглэсэн адуугаа Г.Мандахнарангаас нэхэж, Ц.Сэрээтэр хулгай хийсэнд тооцогдсон МЧБХ-ний "шүүх хурал"  үргэлжилсээр... МЧБХ 2009 онд анх байгуулагдахдаа Олимпийн наадам болгоны дараа нэгдсэн хурал хийхээр дүрмэндээ тусгаж өгсөн боловч 2009 оны 3-р сарын 13-ны өдөр IV  бага хурлыг хийж түүнээс хойш хуралдаагүй. Өнөөдөр буюу 2016 оны 11-р сарын 19-ны өдөр өргөтсөн хурлаа эхлэх гэсэн боловч чадсангүй. Дэлхий даяар тайчиж үзүүлээд амжилт ололгүй эцэстээ амиа хорлож, шатаж үхэхээр шийдсэн Ц.Цогтбаяр Б.Баяраа нарын хүмүүсээр толгойлуулсан хэсэг бөхчүүд өмгөөлөгчөө дагуулан ирснээр хурлыг зохион байгуулагчид ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Хөдөөнөөс ирсэн бөхчүүд, төлөөлөгчдийнхөө өмнө хотын хэд гэдсэндээ хөлөө жийлцэж, булайгаа дэлгэлцэв. Өргөтгөсөн хурлаа зохион байгуулалттай үргэлжлүүлэх сонирхолтой аварга А.Сүхбат босч ирээд "... Г.Мандахнаран чи хэзээ ийм болсийн... би чамд ноднин сайн барилдаарай гээд нэг азрага адуу өгч байсан... одоо бол 60 сая хүрнэ...Монголдоо шилдэг хурдан адуу өгсөн... дургүй хүргээд байвал буцаагаад авсан ч яахав... Цогтбаяраа би чамд ядарсан үед чинь хэдэн төгрөг өгч байсан... мартаагүй биз дээ... хурал хийх хэрэгтэй..." гэж урьд хойчийн өглөг авлагаа дурсан, бүгдийг нь тэжээж байсан юм шиг хоолой нь зангиран ярьж байв. Тэрээр сүүлд нь чөлөөтийн гавъяат дасгалжуулагч А.Басхүүтэй нилээд юм ярьж зогсож байснаа"..Ер нь би танай чөлөөт бөхийн холбооноос холдож, зайлаад санааг чинь амраагаад өгъе.." гэж хашгирлаад хурлаа хаян гарч одлоо. 15127442_1113793718737969_189036465_o Багш дасгалжуулагч А.Болормаа: "...Азербайжанд болсон тэмцээнд нэг муу дөрвөн хулгайч новштой явсан чинь шөнө унтаж байхад миний 4000 ам.долларыг минь хулгайлсан... би ёстой үхтлээ та муу дөрөвтэй зууралдана... миний мөнгийг өг... " гэж Азербайжаны нийслэл Баку хотод зохиогдсон Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний үед болсон үйл явдлыг хэлж мөнгөө нэхэн, тухайн үед хамт явж байсан дөрвөн хүнээ чичлэн хашгираад тайзнаас буусан юм. Сандарч мэгдсэн Ц.Цогтбаяр нь "... би тэр мөнгийг аваагүй тийм биз дээ... тэгж ярихийн бол цүнхний урд хийсэн байсан миний 200 доллар алга болж, ухаад гаргаад ирсэн чинь баахан нэгтийн дэвсгэрт гараад ирсэн... харин энэ муу Ц.Сэрээтэрийг нэгжих гэсэн чинь ухарч зугтаасаар байгаад нисэх буудлын жорлонд ороод, хулгайлсан мөнгөө урсгачих болсон тийм биз дээ... Мандахнараан чи багшийгаа хэлээд өг дөө..." гэж хурлын индэр дээрээс чанга яригчаасаа тас зууран өөрийнхөө гэм буруугүйг нилээд удаан хугацаанд ээрч мууран тайлбарлалаа. Олимпийн хүрэл медалиас шүүрээд алдсан Г.Мандахнаран ч багшдаа туслахаар яарч сандран тайзан дээр гарч ирээд: "..тэр мөнгийг энэ муу Сэрээтэр ах л авчих шиг болсон... их сонин тэвдээд байсан...мөнгөгүй гээд л биднээр даалгаад байсан чинь хил дээр нуусан байсан монгол мөнгө нь дотуур өмднийх  нугалааснаас гарч ирсэн биз дээ... Манай багшид бол  тэр мөнгийг авах бололцоо ёстой байгаа ч үгүй... ер нь чөлөөтийн холбооныхон өөдгүй ш дээ... намайг амжилт гаргахаар сэтэрхий тэвнэ ч өгдөггүй... бусдад нь болохоор бараг амжилт үзүүлээгүй байхад байр, машин, мөнгийг жагсааж байгаад л өгдөг.  Ингэж та муусайнууд ялгавартай ханддаг биз дээ.." гэж багшийгаа ч өөрийгөө ч хамтд нь өмөөрөн ярьлаа. 15102348_1113791182071556_108886101_o Эдгээр дайралтуудын хариуд Чөлөөт бөхийн ОУ-ын 1-р зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр хамгаалалтанд орж суудлаасаа өндийн босч ирээд микрофон шүүрэн авч мөн л өөрийгөө зөвтгөхөөр нүүрээ минчийлгэж ирээд л шүршиж гарав. Тэрээр "...үгүй би юү ч аваагүй...та нар тэгээд тэр үед намайг нэгжээд үзчихгүй яасийн... намайг цагдаа буруугүй гэж хэлээ биз дээ..хүн гүтгэх хуультай байдгийн.." гэж сандарч мэгдэн өөрийгөө өмөөрөх гэсэн боловч тухайн үед цуг явсан гэх эмэгтэй тамирчид нь ухасхийн босч ирээд заалнаас "..чи хулгай хийгээ биз дээ... чи гэдэс өвдөөд байна гэж жорлонд орчихоод сууж бие засахгүй босоогоороо усаа татаад байсан биз дээ... жорлонгоос гарч ирээд цагдаад нэгжүүлээ биз дээ... хулгайч аа, хулгайч аа..." гэж хашгиралдан индэр дээрээс үг хэлэх аргагүй болголоо. Мань эр ч хөлсөө дуслуулан хүний нүүр харч чадахгүй гөлөлзөн явсаар сандал дээрээ очин сууж хурал завсарлатал дахин боссонгүй. Энэ мэтчилэн чөлөөт бөхийнхөн халуун тогоондоо хагартлаа маргалдаж, идэвхитэйгээр үзэл бодлоо илэрхийлж, өөр өөрсдийн өмгөөлөгч, хуульчдийг гарган мэтгэлцүүлж байсан боловч хурал ямар ч үр дүнд хүрсэнгүй. Харин Рио-2016 олимпийн үеэр дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нүцгэн зургаа цацаж чадсан дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар санасандаа хүрч МЧБХ-ны ээлжит их хурлыг хийлгэлгүй 16 цагт тарааж чадлаа. Хурлаар А.Сүхбат МЧБХ-ны удирдах зөвлөлөөс гарахаа мэдэгдэж, Д.Дагвадорж аварга хурлыг /чөлөөт бөхийн тамирчдаа/ үл хүндэтгэн хуралд оролцоогүй юм. Тив дэлхийн олимпийн наадмуудад Монгол Улсын төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлж чаддаг Монголын чөлөөт бөхчүүд ийнхүү хагаралдаж дараагийн өргөтгөсөн хурлаа товлож ч чадсангүй тарцгаан гэр гэрийн зүг одоцгоолоо. 15133830_1113791222071552_366850361_o   [embed][/embed] [embed]http://www.youtube.com/watch?v=mwiviONL5bo&feature=youtu.be[/embed]

Б.Шоовдор

www.tug.mn


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

2016-11-21 14:10:25

Сүхбат одоо болиочээ.Төваймгийн гаазрыг өөрийн өмч шиг хашаалж авчихаад бас ард түмний элч болж төрд суучихааад өгсөн авсанаа тоочоод л царай алдсан гар вэ.Имй хүнээр төр бариулж л байдаг

2016-11-21 11:59:27

? hehe, oyunii hoosrol, yaduural aa gej!

2016-11-21 11:50:51

Сайн муугаа хэлэлцээд ил тод болоод, идээ бээр нь гадагшлаад зүгээр юм бишүү. Эртхэн муугаа дэлгээд ил тод болчихвол амар биз дээ. Зөв голдрилдоо орж л байна гэж бодож байна.

2016-11-21 11:30:23

Nogoo gaihuulaad bdag bohchuud chin iim l humuus bdiin bn daa tal n hulgaich uldsen tal n medrel muutai hahahaha

2016-11-21 11:27:41

Манай энэ хэдэн бөхчүүдийн байж байгаа царай нь . Эр хүн ярилцаад учраа ололцоход яадаг байнаа. Ингэж ши.вшиг болж байдаг . Олимпын наадам ч эх орондоо ч багтахгүй болох нь ээ. жаахан бодолтой байцгаа ж болдоггүй юм байхдаа. ийм эв нэгдэлгүй байвал цаашаа явахгүй. Наад биеэ авч явж байгаа хэлж ярьж байгаагаа эргээд харцгаа . Та нарыг монголын өсвөр үе үзэгч ард түмэн харж байгаа шүү дээ. Хурал гэж ийм юм байдаггүй байх аа. Яг л зах дээр байгаа юмшиг.

2016-11-21 10:27:04

Ichmeer yuma. Gadnii humuus medehviudee ed nariig ingj bgag.

2016-11-21 10:20:53

onigoo yum aa. arai ch dee

2016-11-21 09:37:38

Suhbat awargiin buruu bishee. Yos judaggui aranshin gargaj delhiig muugaar taniulsan humuusiin buruu shu. Er ni zohion baiguulalttai humuusruu dairahaa bolih heregtei.

2016-11-21 08:27:35

сүхбат чөлөөтөөр дэлхийд ямар амжилт гаргасан юм. допингийн хүчинд л төрийн наадамд түрүүлсэн, тэгээд түүнээ хэтрүүлснээс хордоод бүр болио биз. харин чаддаг юм нь эхнэр хүүхнүүдтэй л ноцолдож байгаа шүү дээ. хөөрхий тархиныхаа хирээр л сэтгэж ярьсан байна ш дээ. одоо их хуралд юу ярих вэ гэвэл 3-4 эхнэртэй байх хууль санаачилна гэж онигоотох л байх. боловсрол хүмүүжилгүй хүн ямар байдагийг л харуулж байна. дагвадорж ч гэсэн ялгаагүй. сумо бол монгол бахархал биш гэдгийг эрхбиш монголчууд ойлгож байгаа шүү. тэгэхээр дагвадорж эх орондоо юу хийж бүтээсэн гэхэв. юу ч байхгүй. онигоо л байхгүй юу. МЧБХ-ы удирдлага бүрэлдхүүнийг солих хэрэгтэй шүү

2016-11-21 05:21:12

ичиг ичиг

2016-11-21 01:57:47

Ха ха ха яг үнэн бүхэл бүтэн улсын наадам будлиантуулдаг хүнд ганц нэг холбоо ч энүүхэнд байхөө

2016-11-21 01:29:40

Сүхбат аварга өгсөн бэлэгээ буцааж нэхдэг н хамгийн инээдтэй наасан хаха эр хүн байж ингэж болохгүй ээ. Муу эр л би чамд тэгсэн ингэсэн гэж гоншигноно ш дээ чааваасаа. Ийм ч аварга ий ч эр хүн байх гэж

2016-11-21 01:29:08

Сүхбат аварга өгсөн бэлэгээ буцааж нэхдэг н хамгийн инээдтэй наасан хаха эр хүн байж ингэж болохгүй ээ. Муу эр л би чамд тэгсэн ингэсэн гэж гоншигноно ш дээ чааваасаа

2016-11-21 00:40:21

Peeeee nudnii bulai gej ene l bh da busad orni tamirchid harval Yanjaa ee bulai

2016-11-21 00:02:22

Арай ч дээ

2016-11-21 00:01:06

ЗАМБАРААГҮЙ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ЧӨЛӨӨТ БӨХЫН ДАРГА ГЭХ НЭРТЭЙ ХҮМҮҮС ЯМАР ВЭ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА ДАА. ЭНЭ ХЭДЭН ТАМИРЧИД ДАСГАЛЧУУЛАГЧИДЫГ ҮЛ ТООЖ БАЙНАДОО. ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ . СҮХБАТ ЗАЙЛВАЛ ТААРНА.

2016-11-20 22:43:03

iim yum uzeh gej ariachdee mongol buhchuud mini hoyor Munh avarga mini urshuu

2016-11-20 22:08:28

Suhbat zailsan ni deer

2016-11-20 21:31:50

Naran tuul zah uu yu we. Hun heleeree mal huluuruu taiwan yriltsaad shiidej boldoggui yum aih daa. Tamirchid holboo udirdlagaa dagah heregei sh dee.

2016-11-20 20:39:35

Чөлөөт бөхөд ДОПИНГ Сүхбат үнэндээ илүүц л байна!!! Сүхбат үхсэн ацаараа Чөлөөтийн Холбоонд байх эрхтэй юм????????? Ямар олигтой барилдаж байсан биш, шалны алчуур л байсан ш тэээ!!

2016-11-20 20:06:04

Уунийг бичсэн хун энэ хуралд суугаагуй юм байнаа.дэндуу худлаа бичиж

2016-11-20 19:29:54

Сэрээтэр хулгайлсан

2016-11-20 18:25:32

Harinch asuudal amarhan shiidegdeheer bgan bishuu muu sainaa oilgomjtoi delegsen bna shuudee shuuh tsagdaanariin hereg alga

2016-11-20 18:20:15

Монгол улс хуультай бол наадуулаа бүгдийг нь хөөж явуул олигтой юм алга өшөө зөндөө залуучууд байгаа

2016-11-20 18:15:04

Hulgaich nar bugd hulgaich nar yum bna shte edgeer yarij bgaa nuhduud!!!!!

2016-11-20 17:58:53

Боловсролын түвшин доогуур олон хүмүүс нэг дор цугларахаар ийм л yum болно доо.

2016-11-20 17:41:35

Suhbat gej ineedtei pizda yuma he he he

2016-11-20 16:18:18

Юу бичээд байгаа нөхөр вэ ? Чөлөөт бөхийн төлөө ажил амьдарлаа шударгаар зориулж байгаа олон хүмүүс байгаа шүү Эцэст нь тодорхой хэсэг хүмүүсийн хоорондын үл ойлголцлоос болж чөлөөт бөхөд хамааралтай бүх хүмүүс цаагуураа дуртай хүн болгоны доромжилолыг сонсож эхлэв бололтой

2016-11-20 16:09:29

Тэнэг новшнууд хүний элэг авахаар булай хогнууд байна даа.чааваас

2016-11-20 16:07:32

ONIGOO ONIGOO CHOLOOTIN HOLBOO NEG IIMERHUU ZABAARSIN

2016-11-20 15:50:24

Myysain uymnuud ichij yheesee. Edniig end bulhaigaa delgej bhad jaahan Mongol ohin dasgaljuulagchgyi bertel gemtlee shud zuun tesej Tiv Delhiin avraga bolj bna. Malnuudaa ta nar uy hiij byteesen uym be.

2016-11-20 15:10:56

Сүхбат болио юу вэ хүн хүнд өгсөн бэлгээ нэхэдгийг одоол сонслоо ээ чааваас гэж ийм ч УИХ-н гишүүн байх гэж дээ

2016-11-20 14:43:39

Дагвадорж ирсэн бол ихэнхий нь бартж авч зодоод сэргийлэхэд хүргэгдэхээ мэдэлгүй дээ! Сүхбат бол харахад эр болохоос хүн чанар, зан чанар нь Эр хүн биш ээ зайлвал таарна. Ер нь ажиглаж байхад, энэ хэдийгээ гадуурхаад байдаг нь тодорхой юм билээ дээ.

Зочин
Сэтгэгдэл бичих