
АНУ-ын Мэн муж улсад 18 хүний аминд хүрч, 13 хүнийг шархдуулсан хэрэгт сэжиглэгдэж буй армийн бэлтгэл цэргийг эрэн сурвалжлах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сэжигтэн Роберт Кард нь зэвсэглэсэн, аюултай этгээд тул аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг цагдаа нар оршин суугчдад уриалж байна. Уг этгээд АНУ-ын Цэргийн академид суралцаж байхдаа зүй бус авирласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан гэх мэдээлэл байна. Харин түүнийг галт зэвсгийн зааварлагч байсан гэх мэдээллийг цагдаа нар үгүйсгэж, зэвсэгтэй харьцах ахисан түвшний сургалтад хамрагдсан тухай мэдээлэл байхгүй гэж мэдэгджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу