
“Apple iPhone 18 Pro Max”-ын зарим хэрэглэгч сүлжээний доголдлын асуудалтай тулгарсан тохиолдолд цоо шинэ ухаалаг утсаа солиулах боломжтой байна. “Apple”-аас мэдээлснээр, AT&T сүлжээг ашигладаг бусад хэрэглэгчид уг асуудлаас сэргийлэхийн тулд программ хангамжаа яаралтай шинэчлэх хэрэгтэй аж.
"Бид AT&T сүлжээг ашигладаг iPhone 18 Pro Max-ын цөөн тооны хэрэглэгчдэд нөлөөлж буй, улмаар төхөөрөмжийн сүлжээ тасрах болон дуудлага хийх боломжгүй болоход хүргэж болзошгүй асуудлыг илрүүллээ" гэж Apple компани мэдээлжээ. Энэхүү доголдлын улмаас гар утаснууд AT&T сүлжээнд холбогдож дуудлага хийх, мессеж илгээх, эсвэл дата ашиглах боломжгүй болсон байна.
Энэ асуудал бусад үүрэн холбооны операторын сүлжээг ашиглаж буй “iPhone”-д нөлөөлөхгүй аж. Энэ асуудал зөвхөн “iPhone 18 Pro Max” загварт нөлөөлж байгаа бөгөөд жижиг хэмжээтэй “iPhone 18 Pro” болон бусад загварт нөлөөлөхгүй. “Apple”-ийн зөвлөж буйгаар та “iPhone”-оо хамгийн сүүлийн үеийн програм хангамж болох iOS 27.0.1 хувилбар руу нэн даруй шинэчлэх хэрэгтэй.
https://www.yahoo.com/tech/phones/articles/apple-offers-free-replacement-iphone-110001259.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу