ДЭЛХИЙДОнцлох

Франц, Их Британийн дайны үеийн захидлуудыг ил болгожээ

Хуваалцах:
Франц, Их Британийн дайны үеийн  захидлуудыг ил болгожээ

     Их Британийн цэргийн архивт нэгэнтээ мартагдсан 200 жилийн түүхтэй хайрын захидлууд Кембрижийн их сургуулийн профессорын ачаар ил болжээ. Тэд хэзээ ч зорьсон  хүмүүстээ хүрч чадаагүй.  18-р зуунд Франц, Их Британийн хооронд үргэлжилсэн долоон жилийн дайны үеэр Францын далайчдад бичсэн захидлууд эцэст нь ил болоод байна.  Эхэндээ цэргийн нууцад хамаарч байсан 104 захидал эцэстээ Их Британийн үндэсний архивт шилжиж, Кембрижийн их сургуулийн түүхийн профессор Рено Мориегийн анхаарлыг татах хүртэл хайрцагт мартагдсан хэвээр үлджээ. Профессор Морие "Эдгээр захидал нь  бид бүгд амьдралын томоохон сорилтуудыг хэрхэн даван туулж байдгийг харуулж байна. Өнөөдөр бид “Zoom” болон “WhatsApp”-тай болсон. 18-р зуунд хүмүүс зөвхөн захидал ашигладаг байсан” гэв. Офицерын эхнэрийн захидал, нэгэн ээжийн хүүгээ ойр ойрхон захидал бичдэггүй гэж зэмлэсэн захидал... эдгээр захидлыг 1756-1763 оны хооронд британичуудын Францын эсрэг дайны үеэр Хааны Тэнгисийн цэргийн хүчин хураан авчээ. Мари Дубоск 1758 онд нөхөртөө "Би чамдаа шөнөжин захидал бичиж хоносон ч болно. Би чиний үүрдийн үнэнч эхнэр чинь”,  “Үдшийн мэнд хүргэе хайрт найз минь. Одоо шөнө дунд болж байна. Миний амрах цаг болсон гэж бодож байна" гэж бичжээ. Францын Галате фрегатын нэгдүгээр дэслэгч Луис Шамбрелан Британид олзлогдсон. Луис энэ захидлыг хэзээ ч хүлээж аваагүй бөгөөд эхнэр нь дараа жил нь нас барсан байна.  Захидлуудыг Английн өмнөд эрэгт орших Плимут руу, эцэст нь Портсмут руу аваачсан бөгөөд боомтоос боомт дамжин явсаар Англид хүрсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих