МЭДЭЭОнцлох

Утсаар ярьж, тамхи татаж, автобусаа угаадаггүй , зорчигчоо үл хүндэлдэг жолооч нарт арга хэмжээ авч байна

Хуваалцах:
Утсаар ярьж, тамхи татаж, автобусаа угаадаггүй , зорчигчоо үл хүндэлдэг жолооч нарт арга хэмжээ авч байна

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлчилдэг нийтийн тээврийн 32 чиглэлд ажиллаж буй тус байгууллагын 227 тээврийн хэрэгсэл бүхий 400 гаруй жолооч  иргэд, зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, баталсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн үзлэг шалгалтыг хийж эхлээд байна. Жолооч нар хурд хэтрүүлэх, үе үе ухасхийн тоормослох, тамхи татах, чангаа дуугаар утсаар ярих, зорчигчтой зүй бусаар харилцах зөрчил их гаргадаг. Тэдний тоомжиргүй, зорчигчоо үл хүндэтгэсэн зангийн талаар гомдол их ирдэг байна. Мөн үзлэгээр нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэхийг шалган байгууллагын дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж эхэлжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих