ДЭЛХИЙДОнцлох

Өлсгөлөнд нэрвэгдэж буй хүүхдийн тоо 2021 оноос хойш 135 хувиар өсжээ

Хуваалцах:
Өлсгөлөнд нэрвэгдэж буй хүүхдийн тоо 2021 оноос хойш 135 хувиар өсжээ

      Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнуудад цаг агаарын эрс тэс үзэгдлийн улмаас өнгөрсөн жил 27 сая гаруй хүүхэд өлсгөлөнд нэрвэгдсэн талаар Хүүхдийг ивээх сангаас мэдээлжээ. Энэ тоо 2021 онтой харьцуулахад  135 хувиар өссөн талаар Их Британид төвтэй буяны байгууллага Дубайд болж буй  COP28 уур амьсгалын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан гаргасан тайландаа онцолсон байна. 2022 онд уур амьсгалын өөрчлөлтөөс холбоотой байгалийн гамшгийн  улмаас дэлхийн 12 улс хүнсний аюулгүй байдлын хурц хямралд орсон бөгөөд 57 сая хүн нэрвэгдсэний  ​​бараг тал хувь нь хүүхэд байгаа аж. “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд  ойр ойрхон болох тусам  хүүхдүүдийн амьдралд илүү ноцтой  сөрөг үр дагавар үзүүлэх болно" гэж “Save” буяны байгууллагын гүйцэтгэх захирал Ингер Ашинг мэдэгдэлдээ дурджээ. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэг гэгддэг, ган гачиг, үерийн гамшгаас ихээхэн хохирол амсдаг  Сомали улсын нөхцөл байдлыг “Save” онцолжээ. Саяхан орсон аадар бороо, үерийн улмаас  тус улсад 650 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсний тэн хагас нь хүүхдүүд байна. Өнгөрсөн жил Пакистаны гуравны нэгийг хамарсан үерийн дараа тус улсын  хоёр сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон талаар  “Save” мөн онцолжээ. Тус байгууллагын тооцоолсноор дэлхий даяар 774 сая хүүхэд буюу дэлхийн нийт хүүхдийн гуравны нэг нь ядуурал, уур амьсгалын  эрсдэлийн  нөлөөлөл дор  амьдарч байгаа аж. “Save” компани өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа, энэ жил 17.6 сая гаруй хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх бөгөөд энэ нь 10 жилийн өмнөхөөс тавны нэгээр илүү тоо гэдгийг тодотгосон байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих