Их Британийн хууль тогтоогчид залуу үеийнхэнд тамхи худалдахыг хориглох асуудлаар санал хураалт явуулна

Хуваалцах:
Их Британийн хууль тогтоогчид залуу үеийнхэнд тамхи худалдахыг  хориглох асуудлаар санал хураалт явуулна

     Их Британийн хууль тогтоогчид мягмар гарагт Ерөнхий сайд Риши Сунакийн 15-аас доош насныханд  тамхи худалдан авахыг хориглох талаар санал хураалт явуулжээ. Батлагдах төлөвтэй байгаа ч ноён Сунак тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу дүрмийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь түүний эрх баригч Консерватив намын зарим гишүүний тэр дундаа Ерөнхий сайд асан Лиз Трасс, Борис Жонсон нарыг уурлуулж, муж улс хүмүүсийн амьдрахад хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үзэж байна. Шинэ Зеландад ижил төстэй хуулийг шинэ эвслийн засгийн газар хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цуцалсан. Жил бүр тамхинаас болж, 80 мянган  хүн нас барж, олон өвчлөлийг үүсгэдэг гэж анагаах ухаан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Гэвч Консерватив намын хууль тогтоогч Саймон Кларк BBC радиод хэлэхдээ, хориг нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэжээ. Тэрбээр  "Миний бодлоор энэ хар зах зээлийг бий болгох эрсдэлтэй бөгөөд эрх баригчдад зохицуулж болшгүй сорилт үүсгэх эрсдэлтэй" гэжээ. Ийм шүүмжлэлийг үл харгалзан хууль тогтоомж батлагдах төлөвтэй байна.

https://www.todayonline.com/world/british-lawmakers-vote-smoking-ban-younger-generations-2404706


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих